Image for post
Image for post

Ямар ч хүн өөрийн бизнесээ эхэлж байхдаа ажилдаа бүрэн уяагдсан, цаг завгүй, өдөр бүр ундрах олон асуудлаас болж байнга санаа зовсон, тийм нэгэн амьдралтай болно гэж мөрөөддөггүй. Харин ч, ашиг орлого сайтай бизнестэй болж, хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа амарч, илүү эрх чөлөөтэй явахыг хүсдэг. Дуртай, сонирхолтой зүйлстээ цаг заваа зориулна гэж мөрөөддөг. Гэтэл бодит амьдралд байдал өөрөөр эргэх нь элбэг.

Ажил дээрээ хонох шахаж, амралтын өдрөөр ч ажлаа бодно. Байнга шахаж шаардаж байхгүй бол төлөвлөсөн ажил цагтаа дуусахгүй, ажилтнуудын хариуцлага сул, тиймд өөрөө бүх ажилд оролцож, диспетчер мэт явна. Асуудал нэг бүрийг өөрөө хянаж шийдвэрлэнэ. Бизнес амжилттай явж, өсч…


Image for post
Image for post

Business.MN сэтгүүлийн 8-р сарын дугаар гарлаа. Энэ дугаарт дараах сонирхолтой нийтлэл, материалууд орсон байна -

  • Цэгцтэй сэтгэхийн хүч ТУС СОЛЮШН КОМПАНИЙН ЗАХИРАЛ Д.ЖАРГАЛСАЙХАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
  • Торгоны замын орчин цагийн аялал МАНАЙ СЭТГҮҮЛЧИЙН ТӨВДӨӨС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА
  • Бизнесээ системчлэхийн давуу талууд ХАРХОРУМ ДИЖИТАЛ АКАДЕМИ. Д.ЭНХБАТ
  • Санхүүгийн тайлангаа хэрхэн унших вэ? ЦУВРАЛ №3. ЗӨВЛӨХ Ч.МӨНХБАДРАХ
  • Компанийн нийгмийн хариуцлага гэж юу вэ? Д.БОЛОР
  • Мөрөөдлийн торгон цэргүүд ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР
  • Бизнесийн гол ойлголтуудыг хамгийн энгийнээр. Бизнес эхлүүлэх гэсэн хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө. ЗӨВЛӨХ. Д.АНХБАЯР
  • Та манлайлахад бэлэн үү? МАНЛАЙЛАГЧДЫН ХЭВ МАЯГИЙН ТУХАЙ. КОУЧ Б.БОЛОРМАА
  • Зөгийн салбар үүрээ засав…


Эргэн тойронд мянга мянган асуудал, хэрэгцээ байна. Нэгийг нь барьж аваад зүтгэвэл та Энтрепренер болно. Хэцүү, гэхдээ сайхан зам. Алхам алхмаар, системтэйгээр явж чадвал амьдрал, санхүүгийн том амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ замаар явах нь Монголд бусад газраас илүү хүнд биш. Харин бид суралцах л хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол бидний хувьд шинэ зам.

Энтрепренер хүн асуудал, хэрэгцээг Боломж гэж хардаг. Асуудал, байнгын хэрэгцээ байгаа бол тэнд бизнес байна гэсэн үг. Харин танд түүнийг шийдэх хүсэл, тэгээд чадвар, цаг хугацаа бий юу? Хэрэв та бусдын асуудал, хэрэгцээг шийдээд ӨГВӨЛ тэд таньд баяртайгаар төлбөрөө хийнэ. Бизнес бол ӨГӨХИЙН ухаан юм.

Энтрепренер…


Image for post
Image for post

Өсөлт бүр хөгжил болдоггүй. Тэнцвэргүй, өрөөсгөл өсөлт хямрал, гажуудал болдгийг бид байгаль ертөнц (хорт хавдар), эдийн засаг, бизнес (Голланд өвчин), нийгмийн амьдралаасаа (баян ядуугийн ялгарал) олонтаа олж хардаг билээ.

Хөгжил бол мөн чанартаа төгөлдөршил юм. Аливаа системд илүү өндөр түвшний харилцаа холбоос бүрэлдэн тогтож, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор амьдрах, зохицох, өрсөлдөх чадвар нь дээшилнэ.

Элементүүдийнх нь үүрэг функц, үйл ажиллагаа нарийсч, тэдгээрийн хоорондын холбоос улам цэгцрэн хурдасч, бүтээмж дээшилж, систем бүхлээрээ түвшин ахиж хөгжиж явдаг.

Системийн холбоосууд шат ахин хөгжсөнөөр элементүүд нь улам нарийн төрөлжиж, илүү боловсронгуй, бүтээмжтэй болж хөгжих шинэ орон зай үүсдэг. Үүний үр дүнд системийн…


Хэдэн жилийн өмнө найз маань надад гольфийн цохиур бэлэглэж, түүнийг дагаж талбайд гарсаар би гольф тоглодог болсон юм. Үнэндээ ямар нэгэн сургалтад явж, багшаар заалгалгүй, “хар” практикаар сурсан гэхэд болно.

Нэгэн зун манай талбай дээр гольфийн сайн дасгалжуулагч хүн ирэв. Тэр хүн манайхны тоглолтыг шинжиж, алдаа оноог хэлж өгч, зөвлөж байхтай таарав. Мэдээж хэрэг, хэдэн жил тоглочихсон хүн байна, бусдыг дууриаж өөрийн алдаа оноог сонирхон шинжүүллээ.

Дасгалжуулагч бид хоёр талбай дээр гарав. Дасгалжуулагч миний цохилтыг анхааралтай харж байлаа. Тэгээд хэсэг харсны дараа тэр надаас “Та гольфын курст хэр удаан хичээллэсэн бэ” гэж асуулаа. Ямар ч курст явж байгаагүйгээ би хэлэв…


Амжилтын нууц хүрэх том зорилгодоо бус харин эхлэх жижиг алхамдаа байдаг. Тэгээд өдөр бүр жижиг алхмаа давтана… алдаанаасаа суралцана… маргааш нь дахиад л давтана… хүрэх цэг хүртлээ давтана. Тэр нь хөдөлмөр, тэвчээр хоёр гэсэн үг. Амжилтад өөр ямар ч нууц байхгүй.


Аялал жуулчлалын нэгэн компаний захирал надтай уулзахаар ирэв. Бид урьд өдөр нь утсаар товч ярилцсан байсан учир асуудал түвэгтэй, алдааг засах боломжгүйг би гадарлаж байлаа.

Image for post
Image for post

Тэдний компани гаднаас жуулчид авдаг, тоо нь байнга өсч, энэ жил олон жуулчин авна гэж төлөвлөж байжээ. Гэтэл ярилцаж, харьцаж байсан жуулчдын олонхи нь ирсэнгүй. Харин яагаад жуулчид эрс цөөрсний учрыг компаний захирал саяхан олж мэдсэн байв.

Тэдний компанид ажиллаж, жуулчидтай нь харилцдаг байсан ажилтан залуу өвөл ажлаасаа халагджээ. Компаний бүх харилцаа холбоог хариуцдаг байсан тэр залуу ажилдаа өөрийн хувийн и-мэйлээ ашигладаг байсан байна. …


Миний Дижитал гарц TED Ulaanbaatar 2018 лекцийн бичлэгийг энд үзэж болно.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа шуугих болсон Дижитал, Дата эрин, давалгаа, шилжилт гэх мэт сэдэвтэй их хэлэлцүүлэг, ярианы учир шалтгаан чухам юунд вэ? Бизнес, компаниа авч яваа завгүй хүмүүс яагаад үүнд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, олон ажлынхаа зэрэгцээгээр судлан суралцаж, энэ бүхнээс хоцролгүй явах ёстой вэ? Энэ бүхэн Монголын бизнес, Монгол улсын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ? … Магадгүй, бүрэлдэж буй цоо шинэ энэ нөхцөл байдал бидэнд хөгжлийн замаа эргэн харж, дүгнэж, алсын хараа, хөгжлийн загвараа шинээр томьёолох боломж олгож байгаа бус уу?


Уулзалт, лекцийн үед залуус шинэ бизнесээ хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөөч гэж хүсдэг юм. Харин ярилцах явцад ажиглагддаг нэгэн нийтлэг зураг бол тэд ажил, бизнес хоёрын ялгааг олж хараагүй явдаг.

Image for post
Image for post

Ажил мэргэжилдээ л сайн бол хэн ч эхлүүлсэн бизнесээ, жишээ нь сайн жолооч авто баазаа, сайн тогооч ресторанаа ямар ч асуудалгүй аваад явчихаж чадна гэдэгт тэд итгэдэг. Тэгээд сайн программ зохиогч нэг нь өөрийн старт-ап компаниа, авьяаслаг маркетер нөгөө нь өөрийн агентлагаа гэх мэтээр байгуулан бизнесээ эхлүүлсэн байдаг.

Мэдээж, итгэл бол сайхан зүйл. Зөвхөн өөртөө итгэж, зориглосон хүн л бизнесээ байгуулж, авч явдаг нь гарцаагүй. Гэхдээ бизнес гэж чухам юу…

Enkhbat D

System Engineer PhD, Mongolian Internet Pioneer, Entrepreneur, Speaker, Coach #Connectivity, #DigitalTransformation, #Spirituality, #Photography, #Travel

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store